2024.10.03

О.Цогтгэрэл: Эдийн засаг өсөөд байгаа хэр нь ядуурал буурахгүй байна!

УИХ-ын чуулганы 2024.10.03-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

Нэгдүгээрт, Эрчим хүчний салбарт либералчлал, чөлөөлөлт бий болгон гэдгйиг бодлогын хувьд дэмждэг. Сүүлийн үед үнэ чөлөөлөнө гэдгийг үнэ нэмж байгаа гэдэг ойлголт болж хувираад байна. Монопол салбарт монопол ААН-тэй энэ салбарт үнэ чөлөөлөлт чинь “үнэ нэмэгдэл” болгох ойлголт болж хувирсан нөхцөл байдал үүсээд байна. Тэгвэл эрчим хүчний салбарын реформ гэдгийг хэрхэн ойлгоод байгаа юм вэ. Үүнийнг олон нийт ойлгогдохоор мэдээлэл өгнө үү?

Хоёрдугаарт, улсын хөгжлийн төлөвлөгөө ярьж байгаа үед ч төсөв санхүүгийн бодлого нь үүний том бүрэлдэхүүн хэсэг шүү дээ.  Улсын төсвөөр 4 их наядын хөрөнгө оруулалт, зээл тусламжаар 2,6 их наядын хөрөнгө оруулалт гэж байна лээ. Бараг дүйцэхүйц хэмжээний. 2,6 их наядын хөрөнгө оруулалтын задаргааны тухай ирсэн материал алга. Яг юунд энэ мөнгийг, ямар зээл тусламжаар буюу зээлд нь хэдийг, тусламжид нь хэдэн төгрөгөөр хаана, юу хэрэгжиж байгаа юм. Улсын төсвийн хөрөнгө оруулалттай дүйцэхүйц зээл тусламжийг ямар ч мэдээлэлгүй 2,6 гэдэг багт тоо байна. Иймд Б.Жавхлан сайд гишүүдэд задаргаагаа өгмөөр байна. 

Гуравдугаарт, Эдийн засгийн өсөлт. Өсөж байгаа, олон мянган доллароор нэмэгдэж байгаа , томоохон төслүүд хэрэгжинэ гэх мэтээр ярьдаг.  Үүний цаана бодлогын асуудал гараад байгаа. Алдаа, гажуудал, үр дүнгүй байдал гараад буй. Эдийн засаг өсөөд байгаа хэр нь ядуурал буурдаггүй.  Ядуурлын шугамыг бид тооцохдоо өдрийн 13 мянган төгрөгөөр буюу сардаа 400 гаран мянган төгрөгийн орлоготой иргэдийг ядуу гэж тооцож байгаа байх.  Тэгэхээр ийм иргэд Монгол Улсын нийт хүн амын 30%-ийг эзэлж байна.  Эдийн засгийн өсөлт яагаад иргэндээ очихгүй байна вэ?

Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө дээр хэд байснаас хэд болж буурна хэмээн тооцож байна?

Түүний асуултад, Б.Жавхлан нарын сайд нар хариуллаа. 

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан