Ц.Сандаг-Очир: Шүүхэд итгэх иргэдийн итгэл алдраад байгаа асуудал бол авлига албан тушаалын хэрэг…
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл”-ийг танилцууллаа.
Тогтоолын төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:
Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогын дунд хугацааны баримт бичгийг дэмжиж байна. Тэгэхдээ зарим нэг зүйлийг хэлэх, асууж тодруулах зүйл байна. УИХ Хууль тогтоох дээд байгууллага, гүйцэтгэх засаглал ЗГ, шүүх засаглал. Тэгтэл шүүх засаглал маань ЗГ-аасаа төсөв хөрөнгийн хувьд хараат. Төсвөөр, хангасан, цангасан, дутагдсан ийм л байдалтай байна. Цаашдаа ер нь хэлэлцүүлгүүдийн үеэр харахад эрх барьж байгаа нь ч цөөхөн ч гишүүд бас нэг хандлага нь өөрчлөгдөж энэ шүүх засаглалыг ер нь цаашдаа төсөв хөрөнгө санхүүгийн хувьд нэмэгдүүлэх, бэхжүүлэх зайлшгүй шаардлагатай байна гэж ярьж байгаа нь их сайн байна гэж ингэж харж байна. Нэг засаглал нь ингэж төсөв хөрөнгөөр дутагдаад, гачигдаад шинэчлэл юмаа хийх гээд байдаг тийм учраас энэ салбарт энэ засаглал, институтэд төсөв санхүүгийн асуудал зайлшгүй энэ засаглал чинь бас өөрөө улсад орон нутгийн төсөвт орлого төвлөрүүлдэг. Би юу гэж асуух гэж байна вэ гэхээр энэ шүүх ер нь жилдээ орон нутгийн төсөвт хэдий хэмжээний орлого төвлөрүүлдэг юм, хэрхэн зарцуулагддаг юм, өөрсдөд нь хэдэн хувь нь оногддог юм. 100% орон нутгийн төсөвт одоо хуваарилаад авчихдаг юм уу энийг нэг тодруулж өгөөч яагаад үүнийг тодруулж байна вэ гэхээр цаашдаа ер нь энэ дунд хугацааны бодлогын баримт бичигтээ бас энэ орлогын төвлөрүүлж байгаа орлогыг өөрсдөө зарцуулдаг байх асуудлыг ер нь цаашдаа Их хурал ЗГ-тайгаа яривал яасан юм ярьдаг зүйл байдаг юм уу, үгүй юу. Ингэвэл бас та нарын энэ дутагдаад байгаа төсөв санхүүгийн асуудлыг шийдэх нэг гарц гаргалгаа нь энэ шүү дээ. Тодорхой хэмжээний асуудлуудаа өөрсдөө дотроо шийдээд байх бололцоо боломж эндээс гарна шүү дээ үүнийг та бүхэн хэлээд өгөөрэй. Нөгөө талаар шүүхэд итгэх иргэдийн итгэл алдраад байгаа асуудал бол авлига албан тушаалын хэрэг л иргэд яагаад шүүхэд итгэхгүй байна яагаад шүүхийн нэр хүндэд итгэхгүй байна гэхээр ерөөсөө авлига албан тушаалын хэрэг Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлгийн энэ зүйл заалтад холбогдсон, учруулсан хохирол хийсэн хэрэгт нь оноосон ялыг оноохгүй байгаад л иргэд дургүйцээд байгаа энэ салбарт энэ тал дээр шүүхийн процесс хаалттай байна ил тод нээлттэй байж чадахгүй байна. Ийм учраас иргэд улсад хэдэн тэрбум төгрөгийн хохирол учруулчхаад хэдхэн төгрөгөөр торгуулчхаад ял завшаад ял завшуулахгүй гээд хорьж цагдахдаа гол нь биш тэр учруулсан хор хохирлыг нь л ялт ч үгүй төлүүлдэг байх л ёстой. Улсыг, иргэнийг, компанийг хохиролгүй болгодог байх ёстой ийм ажил хийгдэхгүй байгаа учраас авлига албан тушаалын гэмт хэргийн энэ асуудлуудад оноосон хэрэгт нь тохирсон ял оноохгүй байгаа учраас яг завшаад байгаа учраас иргэд уур бухимдалтай, итгэхгүй байгаа юм аа. 2 дугаарт шүүх ер нь цаашдаа өөрийн гэсэн хэвлэл мэдээлэл телевизтэй байвал яасан юм бэ?
Түүний асуултад ШЕЗ-ийн дарга Л.Энхбилэг, ШЕЗ-ийн гишүүн А.Отгонцэцэг нар хариуллаа.