ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫГ ОЛОН НИЙТЭД СУРТАЛЧЛАН ТАНИУЛАХ АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024.05.01

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫГ ОЛОН НИЙТЭД СУРТАЛЧЛАН ТАНИУЛАХ АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг олон нийтэд сурталчлан таниулах ажлыг ХНХЯ болон Сонгинохайрхан дүүргийн Хүүхэд, гэр бүл хөгжил, хамгааллын хэлтэс зохион байгууллаа.

УИХын гишүүн Б.Жаргалмаа энэхүү арга хэмжээнд оролцож, хуулийн талаар мэдээлэл өглөө.  

Төр, засгаас хүүхэд хамгаалал, хөгжлийн чиглэлээр тодорхой бодлого, шийдвэр гарган хэрэгжүүлж, 2024 онд хүүхэд хамгааллын салбарын санхүүжилтыг өмнөх жилүүдээс 73 хувиар нэмж, 14 орчим тэрбум төгрөг болгосон. 

Хүүхэд хамгааллын хуулийн шинэчилсэн найруулга энэ оны нэгдүгээр сарын 13-нд батлагдсан бөгөөд есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Шинэчилсэн найруулгаар хуулийн үйлчлэх хүрээг өргөжүүлж, хүүхдийг үл хайхрах хүчирхийлэл болон үе тэнгийн дээрэлхэлтийг хуульчилсан.

Хүүхэд хамгааллын тогтолцоо нь мэргэшсэн байхаар хуулинд зарчмыг нь тодорхойлсон. Мэргэшсэн байх зарчмын гол бүрэлдэхүүн хэсэг нь хүүхэд гэр бүлийн асуудал хариуцсан нийгмийн ажилтан юм. Нийгмийн ажилтан хамтарсан багийг гол арга зүйгээр хангах, дэмжлэг үзүүлэх үүрэгтэй.

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn