Б.Жаргалмаа: Төрөөс ахмад настанд үзүүлэх асрамжийн үйл ажиллагаагаа бид нар яг яаж явуулах юм.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг хэлэлцлээ.
Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа:
Энэ хууль орж ирж байгаад баяртай байна. Чуулганы бүрэн эрхийн хугацаандаа амжаад хуулиа уг нь баталчихдаг бол тун таатай яа. 2022 онд УИХ-ын нийгэм болон байнгын хорооноос үүрэг өгсний дагуу Ахмад настны тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж хөдөө орон нутгаар ажиллаж А.Идэрбат гишүүний хэлээд байгаачлан орон нутаг ахмад настандаа чиглэсэн үйл ажиллагаа болон сангийн үйл ажиллагаа хэрхэн ямар зохион байгуулалттай байна өнөөдөр төрөөс үзүүлж байгаа халамж асрамжийн үйл ажиллагаа болоод хуулийн хэрэгжилт ямар байгааг бас бид нар хөдөлмөр нийгмийн хамгааллын яамныхантай явж танилцсан байгаа. Хуулийн хэрэгжилт хангалттай бус ахмадууд маань төрөөсөө нөгөө л харсан горьдсон үйлчилгээтэй хэвээрээ байсан. Тэгэхлээр энэ бүхэн дээр бас тодорхой хэмжээний үүрэг чиглэлийг Засгийн газарт өгөх Ахмад настны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах үүргийг бас УИХ-д одоо Засгийн газарт чиглэл болгох ийм тогтоолын төслийг байнгын хорооноос баталсан. Энэ хууль орж ирж байгаатай холбогдуулан мэдээж ажлынхаа үр дүнг харахын тулд тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих боломж байдаг бол Анужин дарга аа бас бидэнд ийм боломжийг нээж өгөөч ээ явсан газар нутагтаа бидний хэрэгжүүлсэн гэдэг юм уу хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас авсан энэ ажил хэрхэн ямар биелэлттэй байгаа юм бэ гэдгийг шалгах тэр боломж байгаа болов уу гэдэг дээр бас санал тавиад албан ёсоор танд санал хүргүүлье ээ. Үнэхээр энэ хуулийн ажлын хэсгийг ахалж ажиллаж байх үед ахмадууд маань төрөөс одоо чанартай насжилтыг шаардсан, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх тэр боломжийг шаардсан, үр хүүхдүүдийг хүчирхийлэл дунд гэдэг юм уу? тэтгэврээ буухаар тэдэндээ өгчихдөг бус өөрсдөдөө зарцуулах сайн дурын даатгал байдаг бол бид нар даатгуулах байсан юм аа. Өөрөө өөрсдөдөө зарцуулах мөнгөтэй болох байсан юм аа гэдэг зүйлийг ярьж байсан. Энэ ажлыг хүрээнд нийгмийн бодлогын байнгын хороо ч гэсэн Японы сайн туршлагыг судлах хэлэлцүүлэг хийж байсан. Тэнд асрамжийн даатгал гэдэг зүйл байсан. Яг энэ хууль дээр ахмадын хууль дээр даатгалын энэ асуудлыг бид нар тодорхой хэмжээнд санал болгох юм уу орлуулах үйлчилгээ ямар боломж байгаа юм бэ гэдгийг бас харах зайлшгүй шаардлага байгаа байх аа гэж би бодож байна Энхболд дарга аа УИХ дээр ахмад настны тухай ахмадын хууль эрх зүйг сайжруулах лобби бүлэг байгуулахад нэн түрүүн гараа өргөөд уг нь орсон байгаа энэ ажилдаа тодорхой хэмжээний саналуудаа өгөөд хуулийн ажлын хэсэгт ороод ажиллая аа гэдэг саналаа бас тавья гэж бодож байна. Чанартай насжилт гэдэг дээр бид маш сайн анхаарах ёстой. 2023 оны 11 сард 46 ортой эмнэлгийн үйл ажиллагаа явуулах барилгыг хүлээлгэн өгнө өө гэж байсан боловч өнөөдрийг хүртэл Геронтологийн үндэсний төв маань шинэ байр руу нүүж очоогүй Хишигжаргал захирал маань байнгын холбоостой л байгаад байгаа юм тэгэхлээр төрөөс ахмад настанд үзүүлэх асрамжийн үйл ажиллагаагаа бид нар яг яаж явуулах юм. Гэрээ үйлчилгээ авах тэр боломжийг нь яаж өгөх юм. Магадгүй түрүүний Чинбүрэн гишүүний хэлсэнчлэн бид бүгдээрээ ахмадууд болох энэ цаг мөчид тэр шилжилтийн үеийн сэтгэл зүйг бэлтгэх тэр боловсролыг олгох тэр геронтологийн ахмад настны шинжлэх ухааныг судлах тэр судалгааны байгууллагыг нь бий болгох тэр боломжийг бид нар ахмад настны тухай хуульд оруулж өгөх зөв болов уу гэж бодож байна. Ахмадуудынхаа тэр хүслийг зөвхөн нэг асрамжийн газраар үйл ажиллагаа явуулах бус өдөр өнжүүлэх хэлбэрээр өгөөд ажиллаж явуулах, гэрийн асаргааг нэмэгдүүлэх, сайн дурын асрамжийн үйл ажиллагаа явуулж байгаа ААН байгууллагуудаа хэрхэн яаж дэмжих юм улсын хэмжээнд байдаг асрамжийн магадлан итгэмжлэгдсэн хэдхэн байгууллагууддаа нөгөө л хороо хэсгээрээ явдаг нэг хэдэн ахмадуудаа хамруулчихдаг тэгш хүртээмжтэй байх гэртээ байгаа тэр ахмадуудад хүргэх ахмадаа асрахгүй байгаа гэр бүлд ч гэдэг юм уу тодорхой хэмжээний үүрэг хариуцлагыг нь хүлээлгэдэг байх тэр зарчмыг бас энэ хуульдаа тусгаж өгөх зайлшгүй шаардлага байгаа гэдгийг хэлэхийг хүсэж байна.
Түүний асуултад УИХ-ын гишүүн П.Анужин хариуллаа