БАЯН-АГТ СУМ ДОТУУР БАЙРНЫ 6 НАСТНУУДАД ЗОРИУЛСАН ТУСГАЙ БАГШ АЖИЛЛУУЛЖ БАЙНА
2024.05.07

БАЯН-АГТ СУМ ДОТУУР БАЙРНЫ 6 НАСТНУУДАД ЗОРИУЛСАН ТУСГАЙ БАГШ АЖИЛЛУУЛЖ БАЙНА

Булган аймгийн Баян-Агт сум нь төв замаас 70 гаруй км зайтай, бусад сумаа бодвол алслагдмал. Өндөр уулаар хүрээлэгдсэн, хонхор газарт байршилтай тул интернэтийн болон үүрэн холбооны сүлжээний холболт тэдний хүндрэлтэй асуудлын нэг. Ялангуяа Баянзүрх, Баянхайрхан суманд гар утасны сүлжээ холбох нь нэн тэргүүний ажлын нэг болоод байна.

Улсын хэмжээнд инженерийн дэд бүтцээ бүрэн шийдвэрлэсэн 150 орчим сум байдгийн нэг нь Баян-Агт юм. Гэсэн ч шугам, хоолойн насжилт өндөр тул шинэчлэхээр зураг төслөө боловсруулжээ.


Баян-Агт сумын ЕБС-ийн үйл ажиллагаатай танилцах үеэр зургаан настнуудын хичээлийн агуулга хүнддэж байгаа талаар ярихын зэрэгцээ дотуур байранд амьдардаг зургаан настнуудад туслах багшийн орон тоог гаргасан сайн жишээг танилцууллаа.
Сайхан суманд хөндөгдсөн дотуур байрны хүүхдүүдийн сурлагын ахиц, эцэг, эх, асран хамгаалагчийн анхаарал сул байгаа асуудлыг тэд мөн адил хөндөж, өөрсдийн нөөц бололцоондоо тулгаарлан 6 настнууддаа ийнхүү дотуур байрны тусгай багш гарган хичээлийн бус цагаар даалгаврыг нь хийлгэх, хоцрогдлыг нь арилгах чиглэлээр ажиллуулдаг байна.