2024.05.16

Ц.Сандаг-Очир: Үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан албан хаагчдад нөхөн олговор олгох уу?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.05.16/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Үдээс хойших хуралдаанаар Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүн Ц.Сандаг-Очир асуулт асуулаа.

"Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан албан хаагчийн гэр бүлд 80мкв-аас доошгүй орон сууц олгох тухай заалт оруулсан байна. Энэ нь хууль батлагдсанаас хойш хэрэгжих үү? өмнө нь амиа алдсан цэргийн албан хаагч нарт хамаарах уу? Орон нутагт явж байхад ар гэрийнхэн хүнд байдаг юм билээ. Энэ хуулиар хэрхэн хэрэгжих вэ?"

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn