Нэгдүгээр тойрогт, гурван сайд хүч үзнэ
2024.05.21

Нэгдүгээр тойрогт, гурван сайд хүч үзнэ

УИХ-ын сонгуульд оролцох нэр дэвшигчдийн нэрсийг нам эвслүүд хуулийн хугацаанд багтаж тодрууллаа. 2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр анх удаа 126 гишүүн сонгогдоно. Ингэхдээ, Үндсэн хуульд зааснаар, УИХ-ын 126 гишүүний 78-ыг нь олныг төлөөлөх зарчмаар (мажоритор), 48-ыг нь хувь тэнцүүлэн төлөөлөх (пропорционал) аргаар сонгоно.

УИХ-ын сонгуулийн 1-р тойрогт МАН, АН, ХҮН намаас нэр дэвшигчид

МАН-ын жагсаалтад УИХ, Засгийн газрын гишүүдээс хэнийг ч оруулаагүй. Тиймээс Л.Оюун-Эрдэнийн танхимд ажиллаж буй Засгийн газрын гишүүд бүгд тойрогт дэвшихээр болсон. УИХ-ын сонгуулийн 1-р тойрог нь 9 мандаттай бөгөөд сайд нараас:

  1. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг,
  2. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр,
  3. Эрүүл мэндийн сайд С.Чинзориг нар дэвшиж байна.

Л.Оюун-Эрдэнийн танхимын 19 сайдаас 17 нь дараах тойргуудад нэр дэвшиж байна. Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнийн хувьд УИХ-ын Сонгуулийн 6-р тойрог Дорнод, Сүхбаатар, Хэнтийд нэр дэвшиж байгаа юм.

  1. Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ-УИХ-ын Сонгуулийн 4-р тойрог Булган, Хөвсгөл, Орхон
  2. Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн-УИХ-ын Сонгуулийн 4-р тойрог Булган, Хөвсгөл, Орхон
  3. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр-УИХ-ын Сонгуулийн 1-р тойрог Архангай, Өвөрхангай, Баянхонгор
  4. Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан-УИХ-ын Сонгуулийн 4-р тойрог Булган, Хөвсгөл, Орхон
  5. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг-УИХ-ын Сонгуулийн 1-р тойрог Архангай, Өвөрхангай, Баянхонгор
  6. Зам тээвэр, хөгжлийн сайд С.Бямбацогт-УИХ-ын Сонгуулийн 2-р тойрог Говь-Алтай, Завхан, Ховд, Увс
  7. Сангийн сайд Б.Жавхлан-УИХ-ын Сонгуулийн 5-р тойрог Дархан-Уул, Сэлэнгэ, Төв
  8. Соёлын сайд Ч.Номин-УИХ-ын Сонгуулийн 11-р тойрог Сонгинохайрхан дүүрэг
  9. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар-УИХ-ын Сонгуулийн 9-р тойрог Баянгол дүүрэг
  10. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа-УИХ-ын Сонгуулийн 8-р тойрог Баянзүрх дүүрэг
  11. Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр-УИХ-ын Сонгуулийн 8-р тойрог Баянзүрх дүүрэг
  12. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун-Нэр дэвшихгүй
  13. Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал-УИХ-ын Сонгуулийн 10-р тойрог Сүхбаатар, Чингэлтэй
  14. Эрүүл мэндийн сайд С.Чинзориг- УИХ-ын Сонгуулийн 1-р тойрог Архангай, Өвөрхангай, Баянхонгор
  15. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн-УИХ-ын Сонгуулийн 2-р тойрог Говь-Алтай, Завхан, Ховд, Увс
  16. Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар-УИХ-ын Сонгуулийн 2-р тойрог Говь-Алтай, Завхан, Ховд, Увс
  17. Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ-Нэр дэвшихгүй
  18. Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан-УИХ-ын Сонгуулийн 7-р тойрог Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөгөвь
  19. Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга-УИХ-ын Сонгуулийн 5-р тойрог Дархан-Уул, Сэлэнгэ, Төв

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан