ХЭҮК Элчин сайд, хатагтай Фиона Блайттай санал солилцлоо
2024.05.24

ХЭҮК Элчин сайд, хатагтай Фиона Блайттай санал солилцлоо

ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа, Б.Энхболд нар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Фиона Блайттай 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр уулзаж, хүний эрхийн хөхиүлэн дэмжих, хамгаалах, хүний эрхийн боловсрол түгээх чиглэлээр санал солилцлоо.

Уулзалтын эхэнд хууль сахиулах, шүүх эрх мэдлийн албан хаагчдад улс төрийн эрх чөлөө, халдашгүй чөлөөтэй байх эрхийн талаар, сургалт зохион байгуулах хамтын үйл ажиллагааны явцын талаар ярилцлаа.

ХЭҮК нь “Хүний эрх ба Технологи” нээлттэй хяналт шалгалтыг үндэсний хэмжээнд хийж байна. Тус хяналт шалгалт нь Монгол Улсын цахим хөгжлийн бодлого, түүний хэрэгжилтэд хүний эрх, хүний хувийн мэдээллийг хамгаалах арга хэмжээ тусгагдсан байдал, шинээр хэрэглээнд нэвтэрч буй технологийн хүний эрх, эрх чөлөөний эрсдэлийг үнэлэх, цаашид Монгол Улсын бодлого, хууль тогтоомж, тэдгээрийн хэрэгжилтийг хүний эрх, эрх чөлөөний зарчимд нийцүүлэх, хууль тогтоомж, бодлогын болон практик зөвлөмж боловсруулах зорилготойг уулзалтаар танилцууллаа.

Дээрх нээлттэй хяналт шалгалтын хүрээнд гүйцэтгэх 11 салбар, 60 дэд асуудлын нэг чухал ажил нь Олон нийтийн сүлжээний эрх зүйн зохицуулалт, бодлогыг тодорхойлох юм. Уг ажлыг хийж гүйцэтгэхэд талууд хамтран ажиллах талаар ярилцав. Уулзалтын төгсгөлд Элчин сайд, хатагтай Фиона Блайт Их Британийн Эзэнт Улсын одонгоор шагнуулсанд Комисс баяр хүргэлээ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан