![Кембрижийн “Багшийн мэргэжлийн хөгжлийн хөтөлбөр”-т хамрагдах багш нарт батламж гардууллаа](http://tuvaan.mn/media/news/original/2024/05/29/95a37c22b4a7f45866239ff3204a9993.jpg)
2024.05.29
Кембрижийн “Багшийн мэргэжлийн хөгжлийн хөтөлбөр”-т хамрагдах багш нарт батламж гардууллаа
БШУЯ-наас Кембрижийн “Багшийн мэргэжлийн хөгжлийн хөтөлбөр”-ийн зохицуулагчийн эрх олгох сургалтад хамрагдах 26 багшийг сонгосон.
Тэд бол гүйцэтгэлийн үнэлгээнд хоёр жил дараалан 1 дүгээр түвшинд үнэлэгдсэн Монгол Улсын зөвлөх зэрэгтэй багш нар юм.
Кембрижийн хөтөлбөрт хамрагдах багш нар нь БШУЯ-ны харьяа мэргэжлийн байгууллага, орон нутгийн БШУГ-ын мэргэжилтэн, багш бэлтгэх их, дээд сургууль болон үр бүтээлтэй ажиллаж буй ЕБС-ийн багш нар, багшийн хөгжил хариуцсан сургалтын менежерүүдийн төлөөлөл юм.
Багшийн хөгжлийг дэмжих үндэсний төвийг байгуулахад Монгол Улс Кембрижийн их сургуультай хамтран ажиллаж байна