УБ хотод эрх зүйн шинэчлэл хийх, эдийн засгийн хувьд бие даасан байдлаар хөгжихөд "фокуслав"
УИХ-ын сонгуульд МАН-аас жагсаалтаар #24 нэр дэвшигч Нанзадын Баярчимэгийг танилцуулж байна.
Н.Баярчимэг нь Дорноговь аймагт төрж өссөн, МУИС-ийг эрхзүйч, АНУ-ын Пэсифик Стэйтс Их сургуулийг Олон Улсын бизнесийн удирдлагын чиглэлээр суралцаж төгссөн юм. Тэрбээр төрийн байгууллагад 17 жилийн хөдөлмөр зүтгэлээ зориулан ажилласнаас 9 жил нь ЗГ-ын бүтцийн яам агентлаг, төрийн өмчит компанид ажиллав. Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамд Хуулийн хэлтсийн дарга, “Эрдэнэс Таван толгой” компанид хууль зүйн газар хариуцсан Дэд захирал, 2020 оноос НИТХ-ын төлөөлөгчөөр СХД-ээс сонгогдон ажиллаж байна.
Н.Баярчимэг Нийслэлийн Иргэдийн Хурлын төлөөлөгч мөн мэргэшсэн хуульчийнхаа хувьд өнгөрсөн хугацаанд Нийслэл Улаанбаатар хотод эрх зүйн шинэчлэл хийх, эдийн засгийн хувьд бие даасан байдлаар хөгжих боломжийг нээх тал дээр онцгой анхаарал хандуулан ажилласан. Мөн сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хангамж, аюулгүй байдалд анхаарч, нийслэлийн хэмжээнд “СҮҮ” хөтөлбөрийг санаачилсан юм.
Хүүхдийн хэвийн өсөлт, хөгжлийг дэмжих, бие махбодын дархлааг сайжруулах “Сүү хөтөлбөр” хэрэгжиж байна.
Монгол хүмүүс хоол шим тэжээлийн дутагдалтай байна гэх судалгаа байдаг. Хүүхдүүдийн тухайд, өдөрт авах кальцийн хэмжээ нь 2-3 дахин бага, судалгаанд оролцсон хүүхдийн 80-аас илүү хувь нь Д витамины дутагдалтай байсан. Улмаар ясны сийрэгжил зэрэг өвчнөөр өвчлөх эрсдэл өндөр байна. Түүнчлэн “Сүү хөтөлбөр” нь улс орны эдийн засагт ч эерэг нөлөөтэй гэх судалгаа байдаг. Дэлхийн олон оронд сүү өгөх хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн. БНХАУ 2000 оноос эхлээд энэ хөтөлбөрийг эхлүүлсэн бөгөөд үр дүнд нь хүүхдүүдийнх нь жин, өндөр нэмэгдсэн гэх үзүүлэлттэй байна. Түүнчлэн ОХУ, Япон, Солонгос зэрэг хэд хэдэн улсад энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Тэгэхээр энэ хөтөлбөр маш өндөр ач холбогдолтой гэдгийг олон улсын туршлага ч харуулж байна.
Хүүхдүүдэд долоо хоногийн гурван өдөр сүү өгнө. Ингэхдээ нэг өдрийг нь нийслэл, нэг өдрийг нь дүүрэг, нэг өдрийг нь эцэг, эх даана.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан