Л.ГАНТӨМӨР: ЭРХ БАРИГЧДЫН ХЯНАЛТЫГ ХАЖУУД НЬ СУУГААД ХИЙНЭ
2024.07.08

Л.ГАНТӨМӨР: ЭРХ БАРИГЧДЫН ХЯНАЛТЫГ ХАЖУУД НЬ СУУГААД ХИЙНЭ

Хамтарсан Засгийн газар байгуулагдвал Л.Гантөмөр Эдийн засгийн сайд болно гэдгийг өнөөдөр ЕС Л.Оюун-Эрдэнэ мэдэгдээд буй. Тэгвэл хамтрах болсон учир шалтгаан болон ямар зарчим барьж ажиллах талаар Л.Гантөмөр өөрийн байр суурийг илэрхийллээ. 

Тэрээр "Сөрөг хүчин гэдэг бол манай уламжлалт ойлголтоор бүгдийг гацаах. Монголчууд гацалтнаас их ханамж авдаг. Хүнийг унагах, унахад нь алга ташиж баярладаг. Сөрөг хүчний имиж өөрчлөгдөж байна. Бид нар Засгийн газарт хяналт тавина.  Монополыг задлах, худалдан авалтыг эрүүлжүүлж, тендерийн хулгайг зогсооно.  Аль нэг нь эрх барихад сөрөг хүчин хууль зүйн яамаа авдаг. Эрх баригчдын хяналтыг хажууд нь суугаад хийнэ." гэв.