![Оюутан залууст парламентын боловсрол олгох цалинтай дадлагажигчийн хөтөлбөр эхэллээ](http://tuvaan.mn/media/news/original/2025/01/28/6cbeba4f8dd3c48dd6692f552abbe7bf.jpg)
2025.01.24
Оюутан залууст парламентын боловсрол олгох цалинтай дадлагажигчийн хөтөлбөр эхэллээ
Оюутан залууст парламентын боловсрол олгох цалинтай дадлагажигчийн "Нээлттэй Парламент" хөтөлбөр эхлээд байна. 1700 оюутнаас шалгарсан 100 оюутанд өчигдөр “Ардчилал, хүний эрх”-ийн тухай сэдвээр яриа хийсэн юм. УИХ-ын 20 гаруй гишүүн эдгээр оюутнуудад ”менторын дэд хөтөлбөр” эхлүүлж байгаа юм.
УИХ-ын гишүүн С.Эрдэнболдын хувьд Эрдэнэцогтын Гэрэлчимэг, Занабазарын Сэргэлэн, Ганболдын Ариунболор, Ванчинсүрэнгийн Цэнд-Аюуш нарын ментороор хамтран ажиллах боллоо.
![](http://tuvaan.mn/media/user/noimage.jpg)
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан