2024.08.21
Монгол - Францын уран олборлохтой холбоотой дэд ажлын хэсгүүдтэй уулзлаа
Хөрөнгө оруулалт, шаардлагатай гэрээ хэлэлцээрийг хийхдээ "Оюу-Толгой" төслийн гэрээнд гаргасан алдааг давтахгүй, Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх Үндсэн хуулийн суурь зарчмыг дээдэлж ажиллах ёстой талаар дурдлаа.
Мөн ажлын дэд хэсгүүдийг салбарын сайд нараар ахлуулж, шаардлагатай мэдээллээр хангаж, бүх шатандаа нэг ойлголттой болгож Засгийн газрын хуралдаанаар ажлын явцыг танилцуулахыг үүрэг болголоо.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn