Улсын 3-р Төв эмнэлгийн харвалтын төвд тэргэнцэр  хандивлалаа
2024.09.09

Улсын 3-р Төв эмнэлгийн харвалтын төвд тэргэнцэр хандивлалаа

И.Цэрэнхүү судлаачийн хувьд алс холын Австри улсаас монголчуудтайгаа онлайнаар нүүр тулсан уулзалтаар зөвлөгөө өгч, цахим хуудсаараа эрүүл мэндийн мэдээллийг тогтмол иргэдэд хүргэж, байнгын эргэх холбоотой ажилладаг. Тэрээр  өнгөрсөн сар гаруй хугацаанд эх орондоо амарч, ажиллаж 1000 гаруй иргэдтэй уулзаж, үнэ төлбөргүй  үзлэг, зөвлөгөө өгч үйлчилжээ. Түүний хувьд өнгөрсөн хавар эх орондоо ажиллаж байх хугацаандаа харвалт өгч, чадварлаг монгол эмч нарынхаа гавьяагаар аюулт өвчнийг давж гарсан талаараа хуваалцдаг.  Мөн монгол эмийн ач тусын талаар иргэдэд мэдээлэл хүргэж өөрөө монгол эмийн жор зохиож ард иргэдийнхээ эрүүл мэндэд хувь нэмэр оруулсаар байгаа билээ.  

И.Цэрэнхүү судлаач энэ удаа Улсын 3-р Төв эмнэлгийн харвалтын төвд өвчтөн зөөвөрлөх герман тэргэнцэр  хандивлалаа.

Түүний санаачилсан  Цэрэнхүү сан 2023 онд байгуулагдсан бөгөөд “Монгол хүн бүр эрүүл байг” гэсэн уриатай ажиллаж, системийн өвчтэй монголчууддаа, монгол, эм, тангаар эмчлэх том зорилго, алсын хараатай ажиллаж байгаа юм.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn