2024.09.28

ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАРТАЙ ХҮНД ХҮНСНИЙ ТАЛОН ӨГӨХГҮЙ

2024 оны Нийгмийн халамжийн сангийн нийт зардлын 28.7 хувь нь зорилтот бүлэгтээ буюу эмзэг бүлгийнхэндээ чиглэсэн байна. Халамжид зарж байгаа 100 төгрөгийн 30 төгрөг нь л зорилтот бүлэгтээ хүрч байна. Харин үлдсэн нь өндөр орлоготой айлын хүүхэд, өндөр орлоготой ахмадууд, өндөр орлоготой ээжүүдэд зарцуулагдаж байна. Энэ бол зорилгодоо нийцээгүй зарцуулалт юм. Тиймээс бид цаашид нийгмийн хамгааллын тогтолцоогоо зайлшгүй өөрчлөх шаардлагатай.

Цаашид халамж зөвхөн шаардлагатай иргэнд очно.
Хөдөлмөрийн чадавхтай иргэнээ зах зээлд бэлдэнэ.
Хөдөлмөрийн насны хүмүүс хүнсний талон авахгүй гэсэн үг. Өнөөдөр Монгол Улсад 100 мянган хүн хүнсний талон авч байна. Тиймээс цаашид хөдөлмөрийн чадвартай хүнд хүнсний талон өгөхгүй. Харин хөдөлмөр эрхлэх боломжоор хангана.