Улаанбаатар хотын хэмжээнд 10 байршилд мод тарих ажлыг зохион байгуулж байна
2024.10.07

Улаанбаатар хотын хэмжээнд 10 байршилд мод тарих ажлыг зохион байгуулж байна

Жил бүрийн тав, 10 дугаар сард “Бүх нийтээр мод тарих өдөр”-өөр байгууллага, аж ахуйн нэгж, иргэд мод тарьдаг уламжлалтай. Энэ дагуу өнөөдөр Хан-Уул дүүргийн 14 хорооны нутаг Түргэний гол дагуу Түргэний цэцэрлэгт хүрээлэнд 60 сая дахь мод тарих үйл ажиллагааг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Ойн газар, нийслэлийн Байгаль орчны газар, Зэвсэгт хүчний 326 дугаар анги хамтран зохион байгууллаа.

Мод тарих энэхүү үйл ажиллагаанд Байгаль орчны судалгаа шинжилгээний төв, Цаг уур, орчны шинжилгээний төв, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, Усны газрын ажилтан, албан хаагчид оролцлоо.

Улаанбаатар хотын хэмжээнд доор дурдсан 10 байршилд мод тарих ажлыг зохион байгуулж байна.
Байршил:

  1. Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо "IGM" цэцэрлэгт хүрээлэн
  2. Хан- Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Түргэний гол дагуух "Ногоон хэрэм" зурвас.
  3. Налайх дүүрэг, 7 дугаар хороо," Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэн”.
  4. Баянгол дүүрэг, 20 дугаар хороо,"Баянгол цэцэрлэгт хүрээлэн".
  5. Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, "Инчон мөрөөдлийн төгөл".
  6. Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, дээд салхит "Хайрхан хөгжлийн төв".
  7. Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Айцын ам .
  8. Баянзүрх дүүрэг, 20 хороо, Гачууртын зам -1, "УБЗАА- Мод үржүүлгийн газар"
  9. Богд хаан уул ДЦГ - Уул уурхайн байгууллагууд
  10. “Тэрбум мод сан”

Тухайн байршлуудад ажиллах хөтөч, мэргэжилтнүүд мод тарих аргачлал, зөвлөгөөг өгч ажиллах болно.