2024.11.19
ХҮН намын зөвлөлийн хурлаар “Гашуунсухайт- Ганцмод” төмөр замын мэдээлэл сонслоо
УИХ дахь ХҮН намын зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр (2024.11.18)-нд боллоо.
Тус хуралдаанд Зам тээврийн сайд Б. Дэлгэрсайхан болон "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн холбогдох албан тушаалтнууд "Гашуунсухайт- Ганцмод" хил дамнасан төмөр замын холболтын хэлэлцээний явц, нөхцөл байдлыг танилцуулж, мэдээлэл өгчээ.
ХҮН намын Зөвлөлийн гишүүд улсын эдийн засаг, эрдсийн экспортод чухал нөлөө үзүүлэх уг асуудлаар тус тусын байр сууриа илэрхийлсэн байна.