2024.11.22
Чингэлтэй дүүргийн ЕБС-иудын менежер төрийн ордонд зочиллоо
Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын менежерүүд төрийн ордонд өнөөдөр зочиллоо.
УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэлийн урилгаар тус дүүргийн боловсролын байгууллагуудын менежерүүд УИХ болон Засгийн газрын үйл ажиллагаатай танилцсан байна.
Тэрбээр хэлэхдээ “Боловсролын салбарын хөгжилд эрдэм мэдлэг, оюун санаа, цаг заваа зориулан ажиллаж, сурагч хүүхдүүдийн "хоёр дахь гэр"-ийн эгч, ах нь болсон дүүргийн ЕБС-ийн менежерүүддээ амжилт хүсье” гэсэн юм.
Үргэлжлүүлэн тус дүүргийн дунд сургуулийн сурагчид Төрийн ордонд зочилж, тэдэнд Н.Батсүмбэрэл гишүүн эрдмийн их амжилт хүслээ.