
2025.05.21
О.Саранчулуун: Биеийн онцлогоор хүүхдийг ялгах нь ялгаварлан гадуурхалтын нэг хэлбэр мөн
УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн /2025.05.21/ хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /-ийг хэлэлцүүллээ.
2025 оныг Боловсролыг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан гишүүд тус салбарын асуудлуудыг хөндөж, тодорхой шийдлүүдийг дэвшүүлж байв.
УИХ-ын гишүүн О.Саранчулуун:
Өнөөдөр цахим дээрэлхэлт болон анги танхимд байгаа ил харагдахгүй байгаа дээрэлхэлт хүүхдүүдээс гадна багш нарын дунд байгаа. Биеийн тамирын хичээл дээр өндрөөс нь нам руу зогсоодог байдал нь хүнийг гадаад төрхөөр нь ялгаварлан гадуурхаж байгаа хувилбар мөн. Тэр хүүхдүүд сэтгэл санааны хувьд үргэлж хэцүү байдаг. Биеийн тамирын хичээлдээ орох дургүй байдаг. Гэх мэтчилэн хүний эрхийн мэдрэмжгүй багш нарын үйлдлүүд байна. Үүнийг жишээ болгоод сургууль дотроо бодлогын өөрчлөлтүүдийг оруулах хэрэгтэй. Би байшин сав ярихаасаа илүү одоо хийж байгаа ажлуудаа шинэ талаас нь хараач ээ гэдгийг яриад байгаа.

Сэтгүүлч