УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Газар нутгаа хамгаалж чадах хэмжээний шийдвэрийг ҮХЦ гаргалаа
2024.11.25

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Газар нутгаа хамгаалж чадах хэмжээний шийдвэрийг ҮХЦ гаргалаа

Манай улс газар нутгаасаа өөр улсад шилжүүлж өгсөн гэрээ бий. Энэ гэрээг эргэж харах, газар нутгаа хамгаалж чадах хэмжээний шийдвэрийг ҮХЦ гаргалаа.

1992 оны Үндсэн хуулиас өмнө батлагдсан хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, тогтоомжтой холбоотой асуудлаар иргэд Цэцэд мэдээлэл гаргах боломжтой болсон. ҮХЦ өнгөрсөн баасан гаригт уг шийдвэрийг гаргасан юм. Жишээлбэл, Засгийн газарт эрх олгох тухай хуулийг 1991 онд баталсан. Энэ хуулийн дагуу Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс Тавантолгой зэрэг ААН-үүдэд онцгой дэглэм тогтоож, БЭТ томилж байсан. Уг асуудлаар мэдээлэл гаргавал Цэц маргааныг хянан, шийдвэрлэх боломжтой болсон гэсэн үг.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn