2024.11.28

Д.Батлут: Мэдээллээ тайлагнахад нууцлалын зэрэглэлтэй мэдээлэл орох уу

УИХ-ын чуулганы /2024.11.28/-ны өдрийн хуралдаанаар Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Д.Батлут:

Цөмийн материалын шинэчилсэн протоколын асуудлыг хэлэлцэж байна.Анх 2016 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр Засгийн газрын хуралдаанаар энэ асуудал орж 2022 онд Цөмийн энергийн хуулиар орж байсан мэдээлэл бий. Найман жилийн дараа Соёрхон батлахаар орж ирлээ. Яагаад энэ хууль орж ирэх болов. Шалтгааныг нь тайлбарлаж өгнө үү.

Энэ протоколд нэгдэн орсноор Олон улсын атомын энергийн агентлагт бүх мэдээллээ баталгаажуулж, тайлагнах боллоо. Үүн дотор Монгол Улсын эрх ашигт нийцсэн, нууцлалтай холбоотой мэдээлэл орох уу .Миний хувьд ийм материал орно гэж харж байгаа. Хэрвээ ийм тохиолдолд ямар байдлаар асуудлыг шийдэх вэ. Бид аль аль талдаа үүрэг, хариуцлага хүлээх ёстой.

Түүний асуултад Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn