2024.12.17
АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбарын эмнэлэг 2026 онд ашиглалтад орно
2025 оны улсын нэгдсэн төсвийг өнгөрсөн долоо хоног УИХ-аар эцэслэн баталсан.
Тэгвэл Сангийн сайд Б.Жавхлан ирэх онд Дархан-уул аймагт хэрэгжих төсөл арга хэмжээний талаар танилцууллаа.
Үүнд:
- Цэцэрлэгийн барилгын өргөтгөл Дархан сум дуусах хугацаа 2025 он
- 1500 Суудалтай сургуулийн барилга Дархан сум дуусах хугацаа 2026 он
- 150 ортой цэцэрлэгийн барилга Дархан сум 14 дүгээр багт 2025 онд дуусна
- 960 суудалтай сургуулийн барилгын өргөтгөл Дархан сум 10 дугаар баг Оюуны ирээдүй цогцолбор сургууль 2026 онд ашиглалтад орно
- 100 Ортой цэцэрлэгийн барилга Дархан сум 2 дугаар багт 2025 онд ашиглалтад орно
- АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар АУС-ийн эмнэлгийн өргөтгөлийн барилга Дархан сумд 2026 онд ашиглалтад орно
- 480 суудалтай сургуулийн барилга Орхон сумд 2026 онд
- 100 ортой цэцэрлэгийн барилга Дархан сумд Малчин багт 2026 онд
- Аймгийн төвийн доторх хатуу хучилттай авто замын 2 дугаар үе шат Дархан сумд 2025 онд дуусна
- Шарын гол сумаас Улаанбаатар Дархан чиглэлийн хатуу хучилттай 41км авто замын эхлэл Шарын гол сумд 2025 онд дуусна
- Гэр хорооллын доторх хатуу хучилттай авто зам Дархан сумд 2026 онд
- Шинэ суурьшлын бүсийн хатуу хучилттай авто зам Дархан сумд 2025 онд
- Аймгийн төвийн доторх хатуу хучилттай авто зам Дархан сумд 4 болон 5 дугаар багт 2025 онд
- Өвлийн спортын ордны барилга Дархан сумд 2026 онд
- Музей Номын сангийн цогцолбор Дархан сумд 2025 онд
- Залуус 1 2 дугаар хорооллын инженерийн шугам сүлжээ Цахилгаан хангамж Дархан сумд 2026 онд
- Үерийн байгууламж Дархан-Уул Дархан сумд 2025 онд
- Барилгын материалын сорилт шинжилгээний лабораторийн барилга. Дархан суманд 2025 онд
- Төвийн бүсийн хөнгөн хүнсний үйлдвэрлэл технологийн паркийн дэд бүтэц Хонгор суманд 2027 онд
- Хорооллын дулаан хангамж Дархан суманд 31 дүгээр хороололд 2026 онд
- ӨЭМТ-ийн барилга. Дархан суманд 2025 онд
- ӨЭМТийн барилгын өргөтгөл Дархан сумд Гэрэлтэй өрхийн эмнэлэг 2025 онд
- ӨЭМТ-ийн барилгын өргөтгөл. Дархан сумд 2025 онд
- Дархан сумд амин холбоо өрхийн эмнэлэг 2025 онд Дархан-Уул аймаг дахь шүүхийн барилга Дархан сумд 2026 онд тус тус ашиглалтад орж, дуусна.
Сэтгүүлч
Сэтгүүлч Э.Намуунцэцэг namuunaa@vip76.mn