2024.12.18
"Эрүүл шүд, Эрүүл ирээдүй” хүүхдийн шүдний эмчийн үзлэг, эмчилгээ Рэнчинлхүмбэ суманд үргэлжилж байна
Хөвсгөл аймгийн алслагдсан сум болох Рэнчинлхүмбэ сумын Ерөнхий боловсролын 575 хүүхдэд шүдний үзлэг хийхэд 90%, цэцэрлэгийн насны 110 гаруй хүүхдийн 73 хувь нь өвчлөлтэй гарсан юм.
Тус сум нь энэ жилээс орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар шүдний кабинеттэй болсон цөөн сумдын нэг. Гэвч хүүхдүүдийн дунд урьдчилан сэргийлэх үзлэг хийгдсэн ч эмчилгээ хийхэд шаардлагатай хэрэглэгдэхүүнүүд дутуу учраас эмчилгээ удаашралтай байсан юм.
Энэхүү мэргэжлийн эмчийн үзлэг эмчилгээгээр өвчлөлийг бууруулах, эмчлэхэд бага боловч хувь нэмэр оруулж буй юм.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан