2024.12.19
Монголын улаан загалмай нийгэмлэгийн удирдах зөвлөлийн ээлжит хурал боллоо
Монголын улаан загалмай нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн ээлжит хурал /2024-12-19/-ний өдөр боллоо. Уг хурлаар 2024 оны үйл ажиллагааны тайлангийн гүйцэтгэлийг хэлэлцэж, ирэх жилийн төлөвлөгөөг баталлаа.
Тодруулбал, МУЗН-ийн 2024 оны үйл ажиллагааны тайлан, төлөвлөгөөний биелэлт, 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөө батлах, Ерөнхий нарийн бичгийн даргын гэрээний хэрэгжилтийн тухай танилцуулгыг Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа танилцууллаа.
Мөн МУЗН-ийн 2023 оны санхүүгийн гүйцэтгэл, 2025 оны төсвийг батлах тухай, 2023 оны санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн Олон улсын аудитын байгууллагын дүгнэлтийг Удирдах зөвлөлийн гишүүдэд танилцуулсан.
Хурлын үеэр МУЗН-ийн Ерөнхийлөгч Б.Батцэцэг, Удирдах зөвлөл, Дүрмийн хороо болон Санхүүгийн хорооны гишүүд 2025 онд үйл ажиллагаандаа тусгаж ажиллах чиглэлээр санал, зөвлөмжүүдийг хэлэлцэж ирэх жилийн төлөвлөгөөнд тусгахаар шийдвэрлэв.
МУЗН-ийн Ерөнхийлөгч Б.Батцэцэг, МУЗН-ийн 2024 оны үйл ажиллагааны биелэлт, санхүүгийн үйл ажиллагаа болон зудын гамшгийн үед үзүүлсэн хариу арга хэмжээний үр дүнг сайшаан ирэх оны хүмүүнлэгийн их үйлсэд нь амжилт хүслээ.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан