"Шилэн индекс"-ийн үнэлгээгээр Баянхонгор аймгийн ЗДТГ тэргүүлжээ
Засгийн газраас "Шил ажиллагаа"-ны хүрээнд "shilen.gov.mn" цахим системийг 2023 оны гуравдугаар сарын 27-ны өдөөр ашиглалтад оруулж, иргэд, олон нийтийг нээлттэй мэдээллээр хангаж, үндэсний хэмжээнд "Шилэн индекс"-ийг зарласан. Одоогийн байдлаар тус системд иргэдээс нийт 15,624,726 удаа хандаж, холбогдох мэдээллийг авсан байна. Нээлттэй мэдээллийн нэгдсэн систем буюу "shilen.gov.mn" системд 2024 оны 11 дугээр сарын 08-ны өдрийн байдлаар нийт 39 төрлийн 970,355 мэдээлэл байршуулсан. Үүнд:
1 Богдхан уулын дархан цаазат газар, Хөвсгөлийн байгалийн цогцолборт газарт хамаарах 78 байршилд 4,568 га газрыг 2,079 хун, хуулийн этгээдэд ашиглуулах шийдвэр гаргасан талаар;
2.Хүн, хуулийн этгээдийн эрхэлж байгаа үйлдвэрлэл, үйлчилгээний явцад байгаль орчинд учруулж болзошгуй сөрөг нөлөөллийн ерөнхий үнэлгээний 10,812, нарийвчилсан үнэлгээний 4,696 буюу нийт 15,508 үнэлгээний талаар (2008 оноос хойш);
3.Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 13,399 барилгад өгсөн архитектур төлөвлөлтийн даалгавар, 4,721 барилгад өгсөн дүгнэлт болон тус комиссын бурэлдэхүүний талаарх мэдээлэл (2008 оноос хойш);
4.Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой 238 хуулийн этгээдийн ТУЗ-ийн 1,608 гишүүний талаарх мэдээлэл;
5.Төрийн өмчид хамаарах 93.5 м.кв талбай бүхий обьектыг түрээслэгч 102, түрээслүүлэгч 570 байгууллагын талаарх мэдээлэл;
6.3асгийн газрын тусгай сангийн хөрөнгийн зарцуулалт, гүйцэтгэл, санхүүжүүлсэн тесел, арга хэмжээтэй холбоотой доор дурдсан багц мэдээлэл:
- -Жижиг, дунд үйлдвэрийг хөгжуулэх сангийн 2009-2022 оны орлого, зарлагын мэдээллийг жагсаалтын хамт;
- -Хөдөө аж ахуйн корпорацаас 1994-2022 оны орлого, зарлагын мэдээллийг жагсаалтын хамт;
- -Улсын авто замын сангийн 2008-2023 оны хооронд нийт 107 хуулийн этгээдэд олгосон 187.4 тэрбум төгрөгийн зарцуулалтын талаарх мэдээллийг жагсаалтын хамт;
- -Соёл, урлагийг дэмжих сангийн 2020-2022 оны хооронд нийт 241 хүн, хуулийн этгээдэд олгосон 6.5 тэрбум төгрөгийн зарцуулалтын талаарх мэдээллийг жагсаалтын хамт;
- -Кино урлагийг дэмжих сангийн 2023 онд 11 хун, хуулийн этгээдтэй байгуулсан 1.0 тэрбум төгрөгийн санхүүжилт, одоо хэрэгжүүлж байгаа гэрээний мэдээллийг жагсаалтын хамт;
- -Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангийн 2012-2023 оны хооронд гэмт хэргийн хохирогч 484 иpгэнд олгосон 2.6 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр, 1.6 тэрбум төгрөгийн авлагын талаарх мэдээллийг жагсаалтын хамт;
- -Боловсролын зээлийн сангийн 1996-2023 оны хооронд нийт 2836 суралцагчид гадаадын зээл, тэтгэлгийн чиглэлээр олгосон 32.8 тэрбум тегрегийн санхүүжилт, үүнээс 316.0 тэрбум төгрөгийн зээлийн мэдээллийг жагсаалтын хамт;
- -Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн 2017- 2023 оны хооронд давхардсан тоогоор 666 байгууллага, 18,477 суралцагчид олгосон 72.2 тэрбум тегрегийн зарцуулалтын мэдээллийг жагсаалтын хамт;
- -Шинжлэх ухаан, технологийн сангийн 2007-2022 оны хооронд нийт 381 хун, хуулийн этгээдэд олгосон 2780 төсөл, хөтөлбөрийн 151.9 тэрбум төгрөгийн зарцуулалтын талаарх мэдээллийг жагсаалтын хамт;
- -Байгаль орчин, уур амьсгалын сангийн 2013-2022 оны хооронд 724 хун, хуулийн этгээдэд олгосон 1091 тесел, хетелберийн 17.2 тэрбум тегрегийн зарцуулалтын талаарх мэдээллийг жагсаалтын хамт;
- -Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангаас 2009-2023 оны хооронд 2000 гаруй иргэнд 3.1 тэрбум тегрегийн тусламж олгосон талаарх мэдээллийг жагсаалтын хамт;
- -Нийгмийн халамжийн сангийн 2008-2022 оны орлого, зарлагын мэдээлэл; -Нийгмийн даатгалын сангийн 2008-2022 оны орлого, зарлагын мэдээлэл;
- -Хүүхдийн төлөө сангийн 2021-2023 оны хооронд уусгэсэн нийт 11.0 тэрбум төгрөгийн хуримтлал болон үүнээс 106.7 сая тегрегийг нийт 45 хүүхдэд 2 төрлөөр зарцуулсан талаарх мэдээлэл;
- -Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 2012-2022 оны орлого, зарлагын мэдээлэл;
- -Ирээдүйн өв сангийн 2017-2022 оны орлого, зарлагын мэдээлэл;
- -Төсвийн тогтворжуулалтын сангийн 2011-2022 оны орлого, зарлагын мэдээлэл;
- -Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018-2022 оны орлого, зарлагын мэдээллийг жагсаалтын хамт;
- -Эрүүл мэндийг дэмжих сангийн 2008-2023 оны хооронд нийт 739 хуулийн этгээдэд олгосон 30.0 тэрбум тегрегийн санхуужилтийн мэдээллийг жагсаалтын хамт;
- -Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн 2009-2022 оны орлого, зарлагын мэдээллийг жагсаалтын хамт;
- -Спортыг дэмжих сангийн 2017-2019 оны хооронд нийт 57 хуулийн этгээдэд олгосон 66 төсөл, арга хэмжээний 4.9 тэрбум төгрөгийн зарцуулалтын талаар
7.Хот болон газар зохион байгуулалтын төлөвлөлт, үүнд нэмэлт, өөрчлөлт оруулсан шийдвэрийн талаарх мэдээлэл (2008 оноос хойш); 8.Эрх бухий 18 байгууллагаас олгодог 14,344 зөвшөөрөл, ашигт малтмалын хайгуулын 885, ашиглалтын 1713 тусгаЙ зөвшөөрлийн мэдээллийг жагсаалт.