2024.12.19
Сурагчдад дурсгалын дэвтэр хөтөлдөг соёлыг өвлүүлэх, үлгэрлэх зорилгоор “Дурсамжийн дэвтэр” гардуулав
Хөсвгөл аймгийн төвөөс 265 км алслагдмал Рэнчинлхүмбэ сумын ерөнхий боловсролын сургуульд 800 гаруй сурагч суралцаж байна. Тэдний 50 орчим сурагчид энэ жил 12-р ангиа төгсөнө.
Төгсөх ангийн сурагчдад зориулж “Өсвөрийн сэтгэлзүйн онцлог, асуудлыг шийдэх арга зам” болон мэргэжил сонголтын сургалтыг, багш нарт зориулан “Багшийн шинэ дүр төрх” сэдвээр чиглүүлэх сургалтыг мэргэжлийн баг, хамт олон удирдан явууллаа.
Мөн хүүхдүүдэд УИХ-ын гишүүн Д.Батлут сурагч ахуй насныхаа нандин дурсамжийг тээх дурсгалын дэвтэр хөтөлдөг соёлыг хүүхэд багачуудад өвлүүлэх, үлгэрлэх зорилгоор “Дурсамжийн дэвтэр”-ийг гардууллаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан