Ахмадын Үндэсний Чуулганд 900 орчим ахмад оролцжээ
2025.01.08

Ахмадын Үндэсний Чуулганд 900 орчим ахмад оролцжээ

Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагдаж буй “Ахмадын Үндэсний Чуулган” өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулагдаж байна.

Тус чуулганыг Улсын Их Хурал, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын ахмадын холбоо хамтран зохион байгуулж буй.

Энэхүү чуулганд 900 орчим ахмад настан оролцож ахмад настнуудын эрх, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын баталгаа, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх тухай хэлэлцсэн талаар УИХ-ын гишүүн О.Саранчулуун мэдээлэв.