2025.01.14

Ч.Ундрам: Их суруулийн чанар чансааг улсынхаа асуудлыг хэрхэн шийдэж байгаагаар харж болно

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны /2025.01.14/-ний өдрийн хуралдаанаар Дээд боловсролын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Боловсролын сайдын мэдээллийг сонслоо.

Уг мэдээлэлтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэллээ.

УИХ-ын гишүүн Ч.Ундрам:

Их сургуулиудын чанар чансаа бол улсынхаа асуудлыг хэрхэн шийдэж байгаа гэдгээр л харагдаж байгаа. Монгол улсад өнөөдөр утаа, түгжрэл, орчны бохирдол гээд л олон асуудал байнаамын чанар барилгын чанар гээд л. Энэ бол та хэдийн л бэлдэж байгаа төгсөгч чинь очоод л ажил хийж байгаа. Тэгэхээр үүн дээрта хэд нэг дүгнэлт хийгээд чанараа сайжруулмаар байна. Мөн дүрэм журмуудаа сайжруулмаар байна. Хэрэггүй хөтөлбөрүүдээсээ салмаар байна, хэрэггүй багш нараасаа салмаар байна. Үүнээс хэмнэгдэж байгаа мөнгөө хэрэгтэй хөтөлбөртөө, хэрэгтэй багшдаа зориулмаар байна. Ингэж байж бид нар дээд боловсролын байгууллага чинь сайжирна. Энэ ажлыг би өөрөө МУИС-д ажилласан учраас мэдэж байгаа. Хийсний үндсэн дээр өнөөдөр 1500 жагсаж байна. Дэлхийн 30 мянган сургуулиас. Өшөө урагшаа явах ёстой дахиад өшөө сайжруулаад л. Нэг өдөр хийчих хаалга эргүүлэх төдий ажил биш дахиад л урагшаа явах ёстой. Тэгэхээр үүн дээрих сургуулийн захирлууд аа та нар бас ингээд ажилламаар байна. Ажиллаж чадахгүй бол дараагийнхаа мундаг залууд ажлаа тавьж өгөөд ажлыг нь хийлгэмээр байна. Энэ бол Монгол Улсынирээдүйн асуудал. Тэрнээс хэн нэгэн дарга цэргийн ажилтай байлгах асуудал ерөөсөө биш. Нийтийн эрх ашиг. Ард түмнээс сонгогдсон Их хурлын гишүүдийн үг шүү.