![Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцлээ](http://tuvaan.mn/media/news/original/2025/01/23/344e982c8b39482015b08a1427b7f6fe.jpg)
2025.01.23
Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцлээ
УИХ-ын чуулганы /2025.01.23/ны өдрийн хуралдаанаар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн С.Зулпхар байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцууллаа.
Засгийн газраас 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг 2025 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм.
Улсын Их Хурлын даргын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дүгээр захирамжаар байгуулагдсан тус хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдаад, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42.2.1-д зааснаар хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулахаар өгсөн чиглэлийн дагуу төслийн 7 дугаар зүйл, 17 дугаар зүйлийн зарим хэсгийг өөрчлөн найруулах саналыг бэлтгэсэн байна.
![](http://tuvaan.mn/media/user/60x60/user10887.jpg)
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn