Ж.Золжаргал: Нүүрсний үйлдвэрт ахиад хэдэн тэрбумыг зарцуулж байхаар дулааны станц барих хэрэгтэй
2025.02.05

Ж.Золжаргал: Нүүрсний үйлдвэрт ахиад хэдэн тэрбумыг зарцуулж байхаар дулааны станц барих хэрэгтэй

Сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнээс халж хөх нүүрсийг иргэдэд хэрэглүүлэх шийд гараад байгаа. Тиймээс тус асуудлын талаар УИХ-ын гишүүн Ж.Золжаргалаас тодрууллаа.

Ж.Золжаргал УИХ-ын гишүүн:

2030 он гэхэд Улаанбаатар хот хатуу түлш хэрэглэхгүй байхаар болсон. Багануурт их хэмжээний мөнгө зарж, хэдэн их наяд төгрөгийн өртөгтэй үйлдвэр барьж, хөх нүүрс үйлдвэрлэх төлөвлөгөө танилцуулагдсан. Үйлдвэр ашиглалтад орох гэсээр байтал 2030 нь болно. Тийм учраас ахиад их мөнгө нүүрсэнд зарцуулах хэрэггүй. Харин үүний оронд дулааны станцууд барих хэрэгтэй. Үнэхээр Багануурт нүүрс-химийн төсөл хийх гээд байгаа бол нүүрснээс цэвэр хийн түлш үйлдвэрлэх, шингэн үйлдвэрлэх, урьд нь төрийн зардлаар хийж байсан төслүүдээ үргэлжлүүлж авч яваасай гэж хүсэж байна. Мөн дүүжин тээвэр үйлчилгээг хэрэгжүүлэх шаардлагатай эсэхийг эргэж харах хэрэгтэй.