“Эргэх холбоо-9” хөтөлбөрийн хүрээнд Сүхбаатар аймгийн ахмадуудтай уулзаж, намрын чуулганы тайланг танилцуулав
2025.02.02

“Эргэх холбоо-9” хөтөлбөрийн хүрээнд Сүхбаатар аймгийн ахмадуудтай уулзаж, намрын чуулганы тайланг танилцуулав

УИХ-ын  гишүүн М.Бадамсүрэнгийн ахалж буй Өрхийн, бичил, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх бодлогын шийдлийг боловсруулах ажлын хэсэг Зүүн бүсийн аймгуудад ажиллаж байна. 

Энэ хүрээнд Зүүн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд 3 хэсэгт хуваагдан Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн бүх сум, багийн иргэдтэй уулзаж байгаа билээ.

Тэгвэл УИХ-ын гишүүд Эргэх холбоо-9 хөтөлбөрөө үргэлжлүүлэн Сүхбаатар аймгийнхаа Ахмадуудтай уулзлаа.

Ахмадууддаа УИХ-ын анхны намрын чуулганы тайлангаа танилцуулж, цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл өгсөн талаар УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн мэдээлэв.