![О.Саранчулуун: Мөч тайралт хийлгэсэн иргэдийн бүлгийн уулзалт өнөөдөр болно](http://tuvaan.mn/media/news/original/2025/02/06/fe4aa8e6c162b65a69fce913a8129e30.jpg)
2025.02.06
О.Саранчулуун: Мөч тайралт хийлгэсэн иргэдийн бүлгийн уулзалт өнөөдөр болно
Мөч тайралт хийлгэсэн иргэдийн бүлгийн уулзалт өнөөдөр Хөгжлийн бэрхшээлтэй хүний ерөнхий газарт 18:00 цагт болох талаар УИХ-ын гишүүн О.Саранчулуун мэдээлэв.
Тэрбээр энэ талаар “Хиймэл хөлний асуудлаарх 2025 оны ээлжит эхний улирлын уулзалт болох гэж байна. Ямар нэг шалтгааны улмаас мөч тайрагдах хагалгаанд орох гэж байгаа бол, эсвэл хагалгаандаа орчихсон бол, энэ төрлийн хагалгаанд орсон хайртай дотны хэн нэгэнд хэрхэн? яаж? туслахаа мэдэхгүй бол бид танд нийгэм,сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх болно.