2014.06.20

С.Одонтуяа: Шалгуулагч этгээдийн эрх ашгийг дээдлэнэ гэж, иргэдийн эрх ашгийг хэрхэх вэ?

 Чуулганы үдээс өмнөх /2014.06.19/ хуралдаанаар Хяналтын тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн А.Бакей нар 2014.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн/ -ийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа

МАН үндсэн асуудлаа ярихгүй, өөр асуудал ярьж улстөржүүлэхээ болих хэрэгтэй. Хяналтын гол зорилго нь нийтийн аюулгүй байдлыг хангахад оршино гэж ойлгож байсан.

Үүнийг хангахын тулд олон давхардсан хяналтуудыг хязгаарлая гэж ярьж байсан бол үзэл баримтлал дээрээ бизнест ээлтэй орчныг бүрдүүлэх нь тэргүүлэх зорилтуудын нэг байна гэж.

Энэ хуулийн Мэргэжлийн хяналтын хууль гэхээр ард иргэд дэмжихгүй байна. Тиймээс нийтийн эрүүл,  аюулгүй орчныг хангах тухай хууль гэвэл иргэд дэмжих биш үү гэж нэр дээр хүртэл ярьж байсан. Яагаад өөрчлөгдчихөв өө?

1.1-т Шалгуулагч этгээдийн эрх ашгийг дээдэлнэ гэжээ. Иргэний хүний хувьд нэг эмийн санг шалгууллаа гэхэд шалгуулагч этгээдийн эрх ашгийг хамгаална гэхээр иргэний хүний эрх ашгийг ямар хуулиар хамгаалах юм? Бизнесийн дарамтын бууруулахыг дэмжиж байна гэхдээ нөгөө талд иргэний аюулгүй байдлыг яаж хангах юм? Өөр хууль гаргах юмуу?

ШИНЭ МЭДЭЭ

Зөв жишиг 2016.10.10