“Ажилдаа” хэлэлцүүлэг
2015.12.17
Улстөр

Хар машин бол зүгээр шалтаг

“Ажилдаа” хэлэлцүүлгийн шинэ дугаар хүрч байна. Энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Ганбат, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, УИХ, Засгийн газрын гишүүн Г.Баярсайхан нар оролцож байна.

МАН-аас өнгөрөгч долоо хоногт сонгуулийн тухай хууль завсарлага авлаа. Энэ хуультай холбоотой парламентад хэлэлцэх байсан асуудлууд гацаж өнөөдрийн байдлаар хийх ажилгүй, хэлэлцэх хуульгүй байна.

МАН ямар учраас завсарлага авав?

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: 2016 оны онд сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахыг улс төрийн намууд ярилцаж байгаа. Хуулийн төслийг батлах хугацаа тодорхой байгаа. Ер нь бол 2012 оны сонгуулийн хуулийг дагасан хардлага өнөөдөр ч арилаагүй байна. Хар машинаар гурван сонгууль явуулсан сонгууль болгонд эргэлзээ байгаа  тэрийг тайлах ёстой. Саяхан шинэчлэлийн засгийн газрыг унагаад шийдлийн засгийн газрыг байгуулан тохиролцон хамтран ажиллах нэг асуудал бол сонгуулийн хууль шүү дээ. Сонгуулийн хуулийг маргаангүй болгоно, хамтарч ажиллана гэх мэт асуудал байсан. Засаг байгуулаад удалгүй зэс нь цухуйж байна. Сонгуулийн хууль батлахад долоо хоног үлдчихээд байхад хуулийг эцэслэхгүй, яьсан зүйлээсээ ухраад байна.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Миний хувьд МАН-д урам хугарч байна. Өнгөрсөн долоо хоногоос төрийн ажлыг гацааж байна. Хуулийн дагуу завсарлага авсан ч одоо завсарлага нь “бойкот” боллоо. Энэ нь ажил хийхгүй л гэсэн үг. Чухал шийдвэрүүд шилээ дараа хүлээж байхад энд оролцдоггүй. Харин ярьж байгаа юм нь сонгуулийн хууль өөрсдөө сонгогдох дарга цэрэг болох хууль шүү дээ. Шалтаг нь хар машин. Хүй нэгдэл рүү очиж байгаа юм шиг шатаагаад л байхын. Улс орны асуудал хүнд байгаа үед сонгуулийн хууль бол хоёр, гуравдугаар асуудал гэж бодож байна.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Тов тодорхой байр суурьтай. Хоёр зүйлийг ялгах хэрэгтэй. Дэлхий нийтийн судалгааг харахад хар машинаар тоолдог ч байна. Хүндээ итгээд тоолдог ч байна. Давхар ч байна. Эхний үед хар машиныг шинжлэх ухааны дэвшил зөв гэж бодож байсан. Үүндээ ч байгаа. Гэтэл нийт сонгуулийн явцад гарч байгаа шүүмжлэлийг хараад хар машинаар тоолоод давхар гараар тоолдог байх байр суурийг илэрхийлж байна. Завсарлага гурван нам зэрэг авсан. Ингэж завсарлаад долоо хоног их хурлыг ажилгүй болгож байгаа нь их хурал ямар чадамжтай юм уу чадамжгүй юу гэдгийг харуулж байна.

 Засгийн газрын гишүүн Г.Баярсайхан: Гурван намын төлөөлөл сууж байна. Өнөөдөр цөөнх маань асуудлыг өөрсдөдөө ашигтайгаар эргүүлэх байр суурьнаас хандаад байна. Өнөөдөр өвөлжилт хүндэрч байна. Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа. Гэхдээ нөхцөл байдал биднээс шалтгаалж байгаа. Бүх арга замыг илэрхийлж байгаа. Үнэндээ хар машиндаа ч учир нь байгаа юм биш. Манай намын хувьд сонгуулийн хуулийг шинэчлэхэд асуудал байхгүй. Гэтэл төрийн цөөнх маань сонгуулийн хууль муу, хар машин муу гэж хэлж байгаа хуучин сонгуулийн хуулиар орох сонирхол байх шиг байна.  

Бүрэн эхээр нь бичлэгээс ...

/2-р хэсэг/

/3-р хэсэг/

ШИНЭ МЭДЭЭ