2016.11.02
Орон нутгийн хөгжил
Төрийн үйлчилгээг төвлөрсөн цэгээс хүргэх боломжийг бүрдүүллээ
Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын дахин нэг өргөтгөлийн барилга ашиглалтад орж, Монгол бахархалын өдрөөр нээлтээ хийлээ.
Ингэснээр төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлж, иргэдэд чирэгдэл түвэг учруулалгүй, төвлөрсөн нэг цэгээс үйлчлэх боломж бүрдэж байгаа юм.
Үүд хаалгаа дөнгөж нээгээд буй энэхүү өргөтгөлийн барилгад Баянгол дүүргийн Татварын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба зэрэг байгууллагууд үйл ажиллагаа явуулж, иргэд аж ахуй нэгжид үйлчилгээ үзүүлэх юм.
ЗДТГ-ын өргөтгөлийн шинэ байрны нээлтийн ёслолд УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн асан С.Одонтуяа, Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Д.Дэлгэрбат, Засаг дарга Д.Оросоо тэргүүтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцлоо.
ШИНЭ МЭДЭЭ
Төрийн дээд одон медалиар шагналаа
2016.12.30
Зөв жишиг
2016.10.10
Ардчилсан намын лидерүүд Баянголд
2016.06.08
УИХ-ын гишүүн С.Одонтуяа ОХУ-д айлчлав
2016.06.06
Сэтгэл байхад шийдэл олддог
2016.06.06