2021.03.30
Эрүүл мэнд
Ш.Адьшаа: Их хэмжээний согтууруулах ундаа татваргүй оруулж ирж байгаа авлигын сүлжээг задлах хэрэгтэй
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2021.03.30/ хуралдаан боллоо. Хуралдаанаар Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж_ хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:
"Хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжихгүй байна. Монгол Улсад хүнсний аюулгүй байдал гамшиг болоод байна. Гэтэл энэ хуулийн төслийг өргөн бариад, соёлтой, соёлгүй хэрэглээ яриад, савлагаа яриад архи сурталчлах ажил хийж байна. Иргэнээ хамгаалах бодлого байна уу?
ХХААХҮЯ сүүлийн үед хүнсний аюулгүй байдлын бодлогыг дампууруулсан. Согтууруулах ундаа борлуулах, үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн асуудлыг олон нийтийн байгууллагад шилжүүлэх хэрэгтэй. Маш том авлигын сүлжээ бий.
Согтууруулах ундааны асуудлаа цэгцлэх гэж байгаа бол татваргүй барааны дэлгүүр гэж бий. Бүх согтууруулах ундааг татваргүй оруулж ирдэг далд бизнес байна. Үүнийг ХЗДХЯ анхаарч ажиллахгүй байна вэ? Бид эндээс л ажиллах ёстой. Татвар төлдөггүй их хэмжээний архи, согтууруулах ундаа хямдхан оруулж ирээд худалдан борлуулж байгаа бизнесийг задлах бодлого Х.Нямбаатар сайдад байна уу?"
ШИНЭ МЭДЭЭ
ХӨДӨЛМӨРЧ ХОТОН ТҮМЭНТЭЙГЭЭ УУЛЗЛАА
2024.06.21
Ажлын тайлан 2020-2024
2024.05.09
ЧИНГИСИЙН ТУЛГАНД АССАН ГАЛ УНТРАХ ЁСГҮЙ
2024.04.28
СУУРЬ НЬ БАТ БАЙВАЛ УЛС ХӨГЖИНӨ
2024.04.27