ХАЛЗАН БҮРЭГТЭЙ ОРД ИРГЭДЭД НЭЭЛТТЭЙ БАЙГАЛЬ ДЭЛХИЙД ЭЭЛТЭЙ БАЙХ ЁСТОЙ!
2024.05.09
Орон нутгийн хөгжил

ХАЛЗАН БҮРЭГТЭЙ ОРД ИРГЭДЭД НЭЭЛТТЭЙ БАЙГАЛЬ ДЭЛХИЙД ЭЭЛТЭЙ БАЙХ ЁСТОЙ!

Монгол Улсын гавьяат эдийн засагч УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Д.Батсайхан, АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Э.Уртнасан нарын хамт иргэдтэй хийх уулзалт Ховд аймгийн Мянгад суманд амжилттай болж өндөрлөв.

Уулзалтад нутгийн иргэд идэвхтэй оролцож тус сумын нутаг дэвсгэрт байрлах Халзан бүргэтэй ууланд хууль бусаар лицензийн талаар тулгамдаж буй олон асуудлыг хөндөв.

Халзан бүргэтэй хайрхан нь төрийн тахилгат Алтанхөхий, Хар-Ус нуурын дунд оршдог. Ховд аймгийн Мянгад сумын нутаг дэвсгэрт байрлах Халзан бүргэтэи ордод олборлолт эхэлбэл цацрагт идэвхт бодис нь идэвхжиж Монголын цэвэр усны ай сав Их нууруудын хотгор орчмын байгаль экологид сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэдгийг нутгийн иргэд онцолж байна.

Халзан Бүрэгтэйн ордыг ашиглаж эхэлбэл цацраг идэвхт хог хаягдал маш ихээр үүснэ. Газрын ховор элемент бүхий орд газарт уран, тори, кали гэх мэт цацраг идэвхт элементүүд агуулагдаж байдаг, энэхүү цацраг идэвхт элементүүдийн байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн судалгааг нарийвчилсан байдлаар хийх шаардлагатаи зэргийг онцлов.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа миний бие Халзан Бүрэгтэй ордын асуудалд эцсээ хүртэл хяналт тавьж, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж ажиллсаар байх болно.

ШИНЭ МЭДЭЭ