МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.11.11
Эдийн засаг, Худалдаа

Ц.Туваан: Улсын төсөвт зориулсан хүүнд зориулсан мөнгө яагаад хасагдсан бэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.11.11\ нэгдсэн хуралдаанаар  Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл,  Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

Улсын төсөвт зориулсан хүүнд зориулсан мөнгө яагаад хасагдсан бэ? Тодорхой хариулт авъя.Зээл эргээд хүүгийн татаас буухаар бас багасна.Төв аймгийн Жаргалант сумын тамгын газрын байр шатсан. Энэ яагаад засагдаад, их засвар орсон бол төсөвт ороогүй харагдаад байна. Эрүүл мэнд, Боловсролын асуудал дээр тодорхой зүйл орж ирж байна. Цалин нэмж чадахгүй учраас яам өөрт тохирсон гаргалгаа гаргаад орж ирж байна. Одоо тэтгэвэр, цалин нэмэх талаар ирэх жилийн төсөвт оруулж ирээрэй. Юмны үнэ маш их нэмэгдсэн одоо 20,000 төгрөгөөр авдаг байсан зүйлээ 50-60 мянгад авч чадахгүй байна.

Байнгын хорооны тогтоол гараад Эрүүл мэндийн анхан шатны нэгжүүд болох сум, өрхийн эмнэлгүүдэд нэг иргэнээр тооцох санхүүжилтийг 2022 оны нэгдүгээр сарын 01-ээс хоёр дахин гээд явсан. Үүнд хориг саад гарах вий дээ. Нэг гарахаар 300 хэдэн тэрбумаар зохицуулна гэж байгаа, боломж байгаа юу? Ажил хэрэгжих болохоор тусгай зориулалтын шилжүүлэг гэсэн том тээг байдаг.Энэ нэгжин тухай хуулиар байхгүй болсон гэж ойлгож байгаа. Төсөв гарсны дараа гацаа, саад гарахгүй биз дээ. Тодорхой хариулт авъя.     

Түүний асуултад УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн хариуллаа. 

ШИНЭ МЭДЭЭ