МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Төв аймгийн өвөлжилт хүндэрсэн зүүн бүсийн сумдад ажиллалаа
2022.12.26
Орон нутгийн хөгжил

Төв аймгийн өвөлжилт хүндэрсэн зүүн бүсийн сумдад ажиллалаа

Эрдэнэ, Баяндэлгэр суманд Монгол улсын Шадар сайд, УОК-ийн дарга С.Амарсайхан, аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, аймаг, орон нутгийн удирдлагууд хамт ажиллаж өвөлжилтийн нөхцөл байдал, аймаг, сумын онцгой комиссын үйл ажиллагаатай танилцлаа.

Уулзалтын үр дүнд:

  • -Сумдын онцгой комиссын ажиллах нөхцөл хүнд байгаа тул үйл ажиллагаанд нь шаардлагатай дэмжлэг, туслалцаа үзүүлэх, өвс тэжээлийн тусламж үзүүлэх
  • -Өвөлжөө, хаваржаа руу зорчих гол замуудыг гаргахад сумын онцгой комисст шатахууны дэмжлэг үзүүлэх, туулах чадвар сайтай автомашин шийдвэрлэх чиглэлээр холбогдох газруудад хандах
  • -Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэд, малчин өрхүүдэд цаг алдалгүй хүргэхэд анхаарч, сумдын Эрүүл мэндийн төвүүдэд туулах чадвар сайтай автомашин шийдвэрлэх чиглэлээр холбогдох тооцоо, судалгааг гарган, УОК-с эхний ээлжид Эрдэнэ, Баяндэлгэр сумданд Фургон, УАЗ Хантер автомашин шийдвэрлэлээ.

ШИНЭ МЭДЭЭ