2021.11.12
Улстөр
Улаанбаатар хотын залуучуудын дунд уран илтгэл, парламентын мэтгэлцээний тэмцээн болж байна
Ардчилсан нийгмийн бүх шатанд залуучуудын дуу хоолойг нэмэгдүүлэх, төрөөс хийж хэрэгжүүлж буй ажлуудад тэдний шинэлэг санааг тусгахын тулд Улаанбаатар хотын залуучууд дунд “Дэмжье” ажлын хүрээнд уран илтгэл, парламентын мэтгэлцээний тэмцээн эхэллээ.
Нийт 200 гаруй оюутан, сурагчид оролцож байгаа бөгөөд
Парламентын мэтгэлцээний төрөлд
- Хөгжилд төрийн шийдвэрээс илүү иргэдийн оролцоо чухал
- Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд камерын нэгдсэн хяналтаас илүү хөршийн хамтын ажиллагаа чухал
- Уран илтгэлийн төрөлд
- Залуусын оролцооны орон зай
- Монгол бахархал
- Жинхэнэ удирдагч
- Тэмүүлэл ба хязгаарлалт сэдвийн хүрээнд явагдаж байна.