МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Улсын аваргууд төрдөө үнэлүүллээ
2022.01.27
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Улсын аваргууд төрдөө үнэлүүллээ

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын сайчууд тодорч, Төв аймгаас дараах эрхмүүд "Улсын аварга"-аар шалгарлаа.

"УЛСЫН АВАРГА МАЛЧИН ӨРХ"-ӨӨР
- Алтанбулаг сумын Замт багийн малчин Үржингийн ДАВААДОРЖ
- Баянжаргалан сумын Эрдэнэ багийн малчин Тогосын ДАШДАВАА
- Баян-Өнжүүл сумын Бүрд багийн малчин Цэрэндоржийн БАТ-ОЧИР
- Баянцагаан сумын Баян айраг багийн малчин Пүрэв-Аюушийн БАНЬД
- Эрдэнэсант сумын Баян-Уул багийн малчин Жанчивын ЁНДОН

"УЛСЫН ХОШОЙ АВАРГА МАЛЧИН ӨРХ"-ӨӨР
- Эрдэнэ сумын Хушинга багийн малчин Түмэндэмбэрэлийн МЭНДСАЙХАН

 "УЛСЫН АВАРГА ФЕРМЕР"-ЭЭР
- Эрдэнэ сумын Хушинга багийн "Жигд хүч" ХХК-ийн "ШИМ АГРО" ферм
- Борнуур сумын Бичигт фермер Чимэднамжилын ЖАМБАЛДАШ
- Борнуур сумын Нарт багийн фермер Баасанхүүгийн ЭНХБАЯР

"УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН"-ООР
- Цээл сумын "ЦЭЭЛИЙН ХУР" ХХК
- Эрдэнэсант сумын "ХӨНӨГ НУУР" ХХК
- Угтаалцайдам сумын "ЖАВРАЙ ҮР" ХХК

 "УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ"-ААР
- Цээл сумын "Цүнхлээ төв" ХХК-ийн механикжуулагч Энэбишийн ГАНБААТАР
- Угтаалцайдам сумын "Уушиг баян" ХХК-ийн механикжуулагч Санжмятавын ЭНХБОЛД
- Баянцогт сумын "Гуна" ХХК-ийн механикжуулагч Долгорсүрэнгийн ГОМБОСҮРЭН нар тус тус шалгарлаа.

УИХ-ын гишүүн Ц.Туваан айлчлан ирж буй XVII жарны "Буян үйлдэгч" хэмээх усан БАР жилийн сар шинийн баярын босгон дээр хөдөө аж ахуйн салбарт оруулсан хөдөлмөр, зүтгэлээ төрдөө үнэлүүлж, "Улсын аварга"-аар шалгарсан аваргууддаа баяр хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

ШИНЭ МЭДЭЭ