МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.04.22
Эдийн засаг, Худалдаа

Ц.Туваан: Төрийн үйлчилгээний ажилчдын цалингийн шатлал нэг болж байгаа юу?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.04.22\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн 10 хууль, 4 тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

Төрийн үйлчилгээний ажилчдын 5 зэрэглэл байсныг нэгдсэн 1 болгоод, цалингийн шатлалыг мөн нэг болгож байгаа гэж ойлгох нь зөв үү?

Тооцооллоор ТҮ 1-3 дээр 56.000-63.000 төгрөгөөр төрийн үйлчилгээний ажилчдын цалин нэмэгдэнэ гэж ойлгож байгаа. Энэ ойлголт мөн зөв эсэх тал дээр тодорхой хариулт өгнө үү.

Түүний асуултад ХНХ-ын сайд А.Ариунзаяа хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ