МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Ц.Туваан Төв аймгийн Баянчандмань суманд ажиллаад ирлээ
2022.05.13
Орон нутгийн хөгжил

УИХ-ын гишүүн Ц.Туваан Төв аймгийн Баянчандмань суманд ажиллаад ирлээ

Тэрээр, суманд ажиллах үеэрээ сумын удирдлагуудтай уулзаж өндөр настан Лувсанбазар, Дашбалжид, Давааням гуайнд зочлон ахмадуудынхаа санал, сургааль, захиасыг сонслоо. Мөн иргэд сонгогчидтойгоо уулзалт хийж хавар, намрын чуулганаар батлагдсан хуулиас танилцуулан, өөрийн ажиллаж байгаа хуулийн төсөл, ажлын хэсгийн талаарх мэдээллийг хүргэж иргэдийн санал сэтгэгдлийг нь сонсов. Уулзалт өдөрлөгийн үеэр сумын эмнэлэгт тусламжийн тэргэнцэр, эмнэлгийн хэрэгсэл гардуулан өглөө.

Иргэдтэй хийсэн уулзалтын үеэр иргэд маань тэтгэврийн зөрүүг багасгах, цалин хөлс бага, үнийн өсөлт их байгаа тухай санал сэтгэгдлээ хэлж байв. Мөн сумын хилийн цэсийн маргаантай асуудлыг хөндөж, энэ асуудлыг нэг мөр болгох хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

ШИНЭ МЭДЭЭ