МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд Сэлэнгэ аймагт ажиллаж байна
2022.05.29

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд Сэлэнгэ аймагт ажиллаж байна

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны зарим гишүүдтэй хамт Сэлэнгэ аймагт ажиллаж байна. 

Үйлдвэржилтийн бодлогын Байнгын хорооноос Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 130 дугаар тогтоолоор батлагдсан “Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн малын түүхий сүү нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид мөнгөн урамшуулал олгох журам”-ын хэрэгжилттэй танилцах ажлын хэсгийг байгуулсан юм.

Тэрээр ажлын хэсгийн гишүүний хувиар орон нутгийн иргэдийн саналыг сонсож, цаашид сүүний салбарт Төрөөс олгож буй мөнгөн урамшууллын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр Төв, Дархан, Сэлэнгэ, Булган, зэрэг аймагт ажиллах юм.

Хүн амынхаа хүнсний хэрэгцээг хангах, хөнгөн үйлдвэрийн түүхий эдийн найдвартай эх үүсвэрийг бүрдүүлэх ашиг шим өндөртэй малын тоо толгойг нэмэгдүүлэх асуудлыг бодлогоор дэмжиж, сүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх нь гадагшаа гарч буй валютын урсгалыг дотооддоо авч үлдэх, сүү, сүүн бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээг бүрэн хангаж, экспортод гаргах нөхцөл, боломж бүрдүүлэхэд анхаарч ажиллах болно гэдгийг онцоллоо.

ШИНЭ МЭДЭЭ