МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.06.03

Ц.Туваан: Цөлжилтийн агентлаг байгуулж, асуудлаа цогцоор нь харах шаардлагатай

УИХ-ын чуулганы \2022.06.03\-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Цөлжилт, газрын доройтол, хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх Ерөнхий сайдын мэдээлэл сонслоо.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

Дэлхий дахинд цөлжилтийн асуудал хурцаар тавигдаж байна. Бид өнөөдөр цөлжилтийн эсрэг бодитой арга хэмжээ авч ажиллаж чадахгүй байна. Хааяа нэг энэ тэнд хурал цуглаан хийж, ганц нэг хүн ярилцлага өгсөн харагддаг. Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, хүнсний хангамжтай холбоотой учраас үүнд анхаарал хандуулах шаардлага үүсээд байна. Өнөөдөр чуулганы хуралдаанд ганц БОАЖЯ орж ирсэн байна. Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Барилга, хот байгуулалтын яам хаана байна вэ?

Цар тахал, зэвсэгт мөргөлдөөн зэрэг хүнд хэцүү нөхцөлд манай газар тариалангийн салбар биднийг өлсгөхгүй авч явна. Үүнийг бид хөрс, бэлчээрт л эрхэлдэг. Ойн асуудал яригдаад Ойн агентлагийг байгууллаа. Цөлжилтийн агентлаг байгуулж, асуудлаа цогцоор нь харах шаардлагатай. Одоо үүнийг шийдэхгүй бол үндэсний аюулгүй байдалд заналхийлэхээр болжээ.

Малын тоог механикаар буураалах боломж байхгүй. Уг нь бол мах, ноос ноолуур, арьс ширийг нь үнэд оруулаад өгвөл малчид ядартлаа 1000 мал маллаж, эрүүл мэндээ хохироохгүй. Дээрээс нь махны асуудлаа улам улстөржүүлсэн энэ цагт махны асуудал улам нь алсраад байгааг хэлэх хэрэгтэй. Төв аймгийн тал хээрийн суманд бороо нь орохгүй бол цаг үе маш хүнд байдалд ордог.

Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг стандартыг бариад модоо таривал хэчнээ га талбайг ойжуулж болох вэ?

Түүний асуултад БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ