МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Олон улсын жишгээр Парламент 2 танхимтай байвал илүү оновчтой шийдэл байж мэднэ
2022.06.21
Орон нутгийн хөгжил

Олон улсын жишгээр Парламент 2 танхимтай байвал илүү оновчтой шийдэл байж мэднэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан түр завсарлаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлттэй холбоотой асуудлаарх ойлголтыг иргэдэд өгөх, санал авах ажил зохион байгуулагдаж байна. УИХ-ын гишүүн Ц.Туваан Төв аймгийнхаа 10 суманд ажиллах хуваарьтай байгаа.

Эхний уулзалтаа Эрдэнэ сумын иргэдийн төлөөлөлтэй 6.20-нд уулзалт хийлээ.

Уулзалтад оролцсон иргэд:

  1. - Төрийн сүлд өөрчлөх асуудалд цаг үеэ даган шинэчлэл хэрэгтэй бол өөрчлөх шаардлагатай,
  2. - Сумын засаг даргыг сумын нийт иргэдийн саналаар томилох нь зөв боловч Багийн засаг даргыг сумын Засаг дарга томилох нь буруу байж болох талтай. Ингэснээр нутгийн өөрөө удирдах байгууллага хүчгүй болно.
  3. - Олон улсын жишгээр Парламент 2 танхимтай байвал илүү оновчтой шийдэл байж мэднэ зэрэг саналуудыг хэлж байв.
  4. #Баяндэлгэр сумын иргэдийн төлөөлөлтэй 6.21-нд уулзалт хийв. Уулзалтад оролцсон иргэд:
  5. - 1960-1992 онд ашиглаж байсан Төрийн сүлд их сайн бэлэгдэлтэй.
  6. - УИХ-ын гишүүдийн тоог иргэдийг төлөөлөх тоонд харьцуулна гэж үзвэл Улаанбаатар хотоос олон гишүүн сонгогдох уу?
  7. - УИХ-ын гишүүд нь Засгийн газрын гишүүн болдог “давхар дээлтэй” хувилбарыг дэмжихгүй.
  8. - Сумын Засаг даргыг нийт иргэдийн саналаар сонгоно гэдэг санал нь нэг талдаа олон хамаатан садан, танил талтай хүн нь шууд сонгогдох тул дэмжихгүй зэрэг саналуудыг хэлж байв.
  9. #Мөнгөнморьт сумын иргэдийн төлөөлөлтэй 6.21-нд уулзалт хийв. Уулзалтад оролцсон иргэд:
  10. - Төрийн сүлдийг цаг үеэ даган өөрчлөх нь зөв.
  11. - УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх нь олон ургальч үзэл гарах тул дэмжинэ.
  12. - УИХ-ын гишүүд нь Засгийн газрын гишүүн болдог “давхар дээлтэй” хувилбарыг дэмжинэ зэрэг саналуудыг хэлж байлаа.
  13. Мөн дээрх 3 сумын уулзалтад оролцсон иргэд Төрийн албан хаагчийн хүрэлцээгүй байдал, орон сууцны хангамж муу, хүний нөөцийн асуудал байгаа талаар болон орон нутагт хоршоо, ЖДҮ-г дэмжих, тэтгэвэрийн зөрүү, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, банкны хүү өндөр, тавих шалгуур нь их байгаа талаар саналаа хэлж байлаа. 

ШИНЭ МЭДЭЭ