МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.07.01

Ц.Туваан: Авто замын төсөвт өртгийг хэрхэн шийдэх вэ

УИХ-ын  /2020,07,01/ өдрийн чуулганаар Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2021 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

Төв аймгийн Бүрэн сумын Ерөнхий боловсролын сургууль байгаа. Энэ сургуулийн барилга баригдаад хүлээлгэж өгөх гэхээр сантехник, сургуулийн спорт заалны шалны асуудлаас болоод улсын комисс хүлээж авах боломжгүй байна. Энэ хоёр асуудлыг ирэх жилийн төсөвт оруулж өгөх боломж бий юу? Мөнгөнморьт сум руу 48 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалттай зам тавьж байгаа. Материаллын үнийн өсөлтөөс болоод төсөвт өртөг өссөн. Барилга дээр энэ оны санхүүжилтээр индексжүүлээд шийдэх байх. Харин авто зам дээр яаж шийдэх вэ?

Сумын эрүүл мэндийн төвийн нэг иргэнээр тооцох санхүүжүүлтийг эхний 4 сар өгөөгүй. Үүнийг яаж олгох вэ.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ