МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

ЕАБХАБ-ын парламентын Ассамблейн 29-р хурал болж байна
2022.07.05

ЕАБХАБ-ын парламентын Ассамблейн 29-р хурал болж байна

Уг хуралд УИХ-ын гишүүн С.Одонтуяа Д.Цогтбаатар, Н.Учрал нарын хамтаар оролцож байна.

56 Парламентийн 323 гишүүдээс бүрддэг Ассамблей нь ЕАБХАБ-ын гишүүн орны парламент хоорондын яриа хэлэлцээний механизм болохын зэрэгцээ оролцогч орны сонгуульд олон улсын ажиглагчдыг илгээх,хүний аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх зэрэг үйл ажиллагаа явуулдаг.

Мөн бүс нутгийн ардчиллын сорилт бэрхшээлүүдийг даван туулахад гишүүн орны парламент хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой.

Европын Аюулгүй байдал Хамтын Ажиллагааны Байгууллагын парламентийн  Ассамблейн 29-р хурал Их Британи улсын Бирмингам хотод зохион байгуулагдаж байгаа юм.

ШИНЭ МЭДЭЭ