МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Эх, нярайн тусламж үйлчилгээг сайжруулна
2022.09.20
Эрүүл мэнд

Эх, нярайн тусламж үйлчилгээг сайжруулна

Эрүүл мэндийн тухай хууль, эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд эх, нярайд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд ЭМЯ-ны мэдээллийг сонслоо.

  • Улсын хэмжээнд 2022 оны 8 сарын байдлаар 41,752 эх амаржиж, 42049 хүүхэд амьд төржээ.
  • Манай улсад хорт хавдар хүүхдийн эндэх шалтгаануудын нэгт буюу жилд дундажаар 130 орчим хүүхэд хорт хавдараар шинээр өвчилсөн хэмээн бүртгэгдэж байна.

Хүүхдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалд хорт хавдар, өвчлөл, автомашин осол аваараас гадна эцэг эхийн хараа хяналтгүйгээс үүдсэн ахуйн ослууд нилээдгүй гарч байна.
Эрүүл Монгол хүүхдийг тээж, төрүүлж, өсгөхийн тулд иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, эрх зүйн орчинг боловсронгуй болгохоор ажлын хэсгийн гишүүд ажиллаж байна.

ШИНЭ МЭДЭЭ