МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.11.03
Эдийн засаг, Худалдаа

Ц.Туваан. Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин нэмэгдэх үү

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.11.03\ хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ц.Туваан: 

Төрийн захиргааны болон үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид орон нутгийн нэмэгдэл олгож болно гэсэн заалт дэмжигдээгүй. Төсвийг дагаж оруулж ирж байгаа хуульд Төрийн албаны тухай хууль, мөн С.Чинзориг нарын гишүүн бас хууль өргөн барьсан. Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин яаж орж ирж байна.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 550 мянгаар тогтоосон. Энэ доод хэмжээ дахин өөрчлөгдөх асуудал байгаа юу. Мөн 2022 оны төсвийн жил эхлэхэд ЭМДС-аас 267 тэрбум төгрөг 2021 оны даатгалын санд төлөгдөх мөнгө төсвөөс хасагдсан. Үүнээс болж сангийн мөнгө хөдөө орон нутагт дутагдалтай байна. ЭМДС-д үүссэн өр төлбөрийн асуудлыг энэ онд шийдэж чадах уу?

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ